Apple

Энэ нэрийг өгсөн түүх нь тодорхойгүй, учир нь энэ талаар янз бүрээр ярилцдаг юм. Ингээд та өөртөө хамгийн их таалагдсан хувилбарыг сонгоорой. -Стив Жобс алимны мод ургуулах аж ахуй эрхэлдэг байсан бөгөөд түүнээс хойш энэ жимсэнд маш дуртай болжээ. - Стив Жобс Битлз хамтлагийг шүтэн биширдэг байсан гэнэ. - Стив Жобс компаниа цагт нь бүртгүүлж амжаагүй байж. Хэрвээ 5 минутын дотор ямар нэгэн нэр бодож олохгүй бол “Apple Computers” гэдэг нэр өгнө хэмээн ажилчдадаа хэлжээ. Нөгөө хэд нь өөр нэр бодож олж чадаагүй учраас дээрх нэрийг өгсөн аж. - Стив Жобс өөрийнхөө компанийг тухайн үеийн бусад компаниудын улиг болсон, нэгэн хэвийн дүр төрхөөс өөр байлгахыг хүсдэг байжээ.