2011-01-25

iPhone 4 утасны унадаг сүлжээний шийдлийг Apple шийдэж өгнө

Apple компанийн шинэ бүтээгдэхүүн болох iPhone 4 утасны сүлжээ нь унаад байдаг талаар худалдан авагчид гомдол мэдүүлсээр байгаа билээ. Үүнийг компанийн зүгээс “бүх л ухаалаг гар утаснууд тодорхой байрлалд барихад сүлжээ нь унадаг” хэмээн эсэргүүцэж байсан юм. Apple компани саяхан хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр iPhone 4 утасны сүлжээ унадаг асуудлын талаар хөндөж, утас авсан хүн бүрт үнэгүй зөөлөвч хүрээ (bumper) өгөхөөр болжээ. Энэ хүрээ нь 29 ам.доллараар зарагдаж байсан бөгөөд урьд нь худалдаад авчихсан байсан хэрэглэгчдэдээ мөнгийг нь буцааж өгөх юм байна. Энэ хүрээг утсандаа хийснээр уг сүлжээ унадаг асуудал байхгүй болох бөгөөд 9 сарын 30 хүртэл үнэгүй тараах юм байна.

No comments:

Post a Comment