Showing posts with label google. Show all posts
Showing posts with label google. Show all posts

2010-11-19

Google Docs ийг утас дээр ашиглах боломжтой боллоо

Гүүгл маань Iphone Ipad Andriod үйлдлийн системийн утас хэрэглэдэг хэрэглэгч нартаа тун удахгүй өөрийн утаснаасаа гүүгл док дээр юм бичих мөн устгах боломжтой болго гэж байгаагаа өөрийн блог дээрээ мэдээлжээ Мөн нэг гайхамшигтай нь бичих гэж байгаа үгээ утасны дуу хураагуурт хэлэхэд тэр үг өгүүлбэрийг бичилгүйгээр шууд хэлээд явах боломжтой болж байгаа юм байна,



2010-11-12

Гүүгл стреет солиормоор юмаа


За үүнийг хэрэглээд ер нь хаана юу байгааг нь төвөггүй илрүүлэх юм шиг санагдлаа Манай улс хотынхоо гудамжийг камерцуулаал байгаа хэдэн жилийн дараа хэрэггүй болохийн юм шиг санагдлаа дэлгэрэнгүй ороод үзээрэй

View Larger Map

2010-11-11

Google-ын талаарх сонирхолтой статистик

Google-ын талаарх маш сонирхолтой инфографыг орууллаа. Дашрамд дуулгахад 1996 онд төсөл судалгаа хэлбэрээр эхэлж байсан бол одоо дэлхийн хамгийн том хайлтын систем болж өдөр бүр шинэ шинэ үйлчилгээг зах зээл дээр нэвтрүүлсээр байна. 2004 оны 8 сарын 19-нд олон нийтэд хувьцаагаа $85 ам.доллараар арилжиж байсан бол өнөөдрийн байдлаар нэгж хувьцааны үнэ нь $527 болж өссөн. Өнөөдрийн байдлаар 100 хол давсан бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж 22000 гаруйн ажилчин албан хаагчидтайгаар ажиллаж байна. Эх сурвалж:  goy

2010-10-01

Youtube дээр бичлэг гацахгүй үзэх арга


За тэгээд мэдлэгт дусал нэмэр болохуйц бяцхан мэдлэг оруулъя тэгээд туршаад үзээрэй Энэ хүү арга нь туршилтын журмаар нийтэд цацаж байгаа юм байна.Тэгээд та youtube дээр видео нтр үздэг бол туршаад үзээрэй гэж хэлмээр байна.
1- та дараах линк рүү орно Энд дар

2- таны броузараас шалтгаалан энэ ажиллах бөгөөд та аль болох сүүлийн хувилбарыг суулгасан байх шаардлагатай. Хэрвээ та Гүүгл хром ашигладаг бол Энд дар

Ихэвчлэн бид галт үнэг ашигладаг бөгөөд үүн дээр асуудалгүй ажиллана.

3- Та тэгээд HTML-5 BETA цонхыг хаалгүйгээр өөр таб үүсгэн youtube рүү ороод видеогоо үз

2010-05-11

Интернэтийн этгээд болон товчилсон үг хэллэг


Интернетэд этгээд болон товчилсон үгс их байдаг. Үүнийг "internet slang" гэх ба та бид их бага хэмжээгээр хэрэглэдэг шүү дээ. Хичнээн мундаг англи хэлтэй байлаа гээд зарим үгсийг ойлгохгүй байх жишээтэй. LOL, WTF, OMG гэх мэт үгсийг бол хараад гадарлаж байвч AFAICR, CMIIW, IYKWIM гээд арай урт болоод ирэхээр ойлгохгүй хүндрэлтэй байгаа биз. Тэгэхээр интернетийн ямар ямар товчилсон үгс байдаг, мөн ямар утгатай болохыг хамтдаа мэдэцгээе. Мэдээж хэрэг бүх үгс байхгүй л дээ. Зөвхөн өргөн хэрэглэгддэг гэсэн үгс байгаа. Манай сайтад л гэхэд 1ST гэх үг их моодонд ороод байгаа шүү дээ. Мөн T1, SDA, MDK, SOSA гээд Монголын интернет хэрэглэгчдийн зохиосон бас нэгэн "internet slang" бас байнаа байна. Энэ Аа тийм бас тэр 3 st гэж бичдэг хүмүүс энэ мэдээг нэг хараад авахад илүүдэхгүй байх хэ хэ
2 - too эсвэл to - угтвар , би ч гэсэн гэх мэт үгэнд хэрэглэнэ
4 - For / for you- 4 u/ гэх мэт
10q - Thank You - Баярлалаа

  • А
AAF - As a Friend - Найзууд шиг
ADIH - Another Day In Hell - Өөр нэгэн хүндхэн өдөр
ADIP - Another Day in Paradise - Өөр нэгэн сайхан өдөр
AEAP - As Early As Possible - Аль болох эрт
AFAICR - As far as I can recall / remember - хэзээ санана тэр үедээ
AFAP - As Far As Possible - Бүхий л боломжоороо
ASL эсвэл A/S/L - Age / sex / location - нас хүйс байрлал
ASLP эсвэл A/S/L/P - Age, sex, location, picture - нас хүйс байрлал зураг
ATM - At the moment - Яг энэ мөчид, энэ үед

  • В
B2B - Business to Business - Бизнэсээс бизнэс буюу хувь хэрэглэгчээс илүүтэйгээр байгууллагат төвлөрөх
B2C - Business to Customer - хэрэглэгчдэд төвлөрсөн бизнэс
B4 - Before - Өмнө
BBIAB - Be back in a bit - Удахгүй холбогдоё
BFF - Best Friends Forever - Сайн найзууд үүрд хамтдаа
BFN - Bye For Now[2 - Одоохондоо баяртай
blog - web log or an online journal - Онлайн сэтгүүл, веб бичлэг
BTW - By the way - Дашрамд хэлэхэд

  • C
CMIIW - Correct me if Im wrong - Буруу байвал зөв болгож засаарай
crapplet - A poorly written computer application - Тааруухан бичигдсэн компьютер програм
CU - See you (later) - дараа уулзая
CYA - See ya, Cover Your Ass - Баяртай, мэргэжлийнхэн хэрэглэдэг баяртай гэсэн утга

  • D
D/L - Download - Таталт
DND - Do not disturb - Битгий саад бол

  • E
EOF - End of File - Файлын төгсгөл
EOM - End of Message - Мессежийн төгсгөл
EOL- End of Life. Device or hardware that is at the end of its productlife cycle. End of Line - Амьдралын төгсгөл эсвэл бүтээгдэхүүний буюухардверийн амьдралын мөчлөгийн төгсгөл
ETA - Estimated time of arrival - Ойролцоогоор очих цаг

  • F
FAQ - Frequently Asked Question(s) - Байнга асуугддаг асуултууд
FOAF - Friend of a friend - Найзын найз
FTFY - Fixed that for you - Үүнийг засчихсан
FYI - For your information - Мэдээлэлд тань

  • G
GG - Good game - Сайн тоглолоо
GL - Good luck, used before commencing a game - Амжилт хүсье, тоглоом эхлэхээс өмнө хэрэглэдэг
GMTA - Great minds think alike - Ухаантай хүмүүс ижил байдлаар сэтгэх, бодох

  • H
HAND - have a nice day - Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй.
HF - Have fun - Хөгжилтэй байгаарай
haxor or H4x0r - Hacker - Хакер
hit- Веб серверт хийсэн шаардлага , интернэт хайлтын үр дүн, Веб хуудасачааллаж байна. Энэ нь вебхуудсын зочилогч гэдгээс өөр юм
home page - Веб хуудасны эхлэл хуудас, техникийн нэр нь "index"
hot list - Нээлттэй боломжтой URL-уудын цуглуулга, заримдаа текст файлууд боломжтой байдаг.
HTH - Hope this / that helps - Энэ туслана гэдэгт найдаж байна.

  • I
IBTL - Түгжигдэхээс өмнө
IDK - I dont know - Мэдэхгүй
IONO - I dont know - Би мэдэхгүй
IWSN - I want sex now - Би яг одоо секс хүсэж байна
IYKWIM - If you know what I mean - Хэрвээ чи миний юу гэснийг мэдэж байгаа бол
Information superhighway - The Internet (AKA: I-way, infobahn) - Интернэт

  • J
JAS - Just a sec - Түр хүлээгээрэй
JK or j/k - Just kidding, or joke - Зүгээр л тоглосон юм аа, хошигнол

  • K
k or kk - OK - тэгье, болж байна
KISS - Keep it simple stupid - энгийн тэнэгээр нь хадгал
KOS - Kill on sight - Харангуутаа устга
KTHX - OK, thanks - Тэгэлгүй яахав, баярлалаа

  • L
lag - Интэрнэтийн хурд саарах серверийн асуудлаас болоод хурд удаашрах
LMIRL - Lets meet in real life - Жинхэнээрээ уулзацгаая
LMK - Let me know - Би мэдмээр байна
LOL - Laughing out loud, laugh out loud - Чангаар инээх
LTNS - Long time no see - Удаан холбогдсонгүй шүү
lulz - corruption of LOL - LOL
lurker - Хэлэлцэж байгаа сэдэвт оролцохгүйгээр группэд байнга зочлогч
LYLAB - Love you like a brother - Ах шигээ чамд хайртай
LYLAS - Love you like a sister - Эгч шигээ чамд хайртай
M8 - Mate - нөхөр, хамтран ажиллагч, хань

  • N
N1 - Nice one - Ихэвчлэн тоглоомд хэрэглэдэг гоё байлаа
NE1 - "Anyone" - Хэн нэгэн
NP - No problem - Асуудалгүй
NS - Nice shot - Сайхан цохилоо ихэвчлэн тоглоомд хэрэглэдэг.
NSFW - Ажиллахад аюултай, анхааруулга
NVM, NVMD, or nm - Nevermind, not much - Юу ч биш ээ

  • O
O RLY - Oh really? - Өө тийм үү?
OIC - Oh, I see - Аан ойлголоо
OFN - Old freaking news - Өө хуучнаараа л
OMG - Oh my god - Өө бурхан минь
ONOZ - Oh, no - Өө үгүй ээ
OP - Original poster - Эх материал
OS - Operating system - Үйлдлийн систем

  • P
PAW - Parents are watching - Эцэг эх харж байна аа
PEBKAC/PEBCAK - Компьютерийн гар болон сандалтай холбоотой асуудал
PLMK - Please let me know - надад мэдэгдээрэй
PPL - People - Хүмүүс
pr0n - Intentional misspelling of porn - Порно-ы Олон улсын алдаатай үсэглэл

  • R
rehi (or merely re) - Hello again - Дахиад сайн уу
RL - Real Life - бодит амьдрал
RTFS - Read the f***ing source - Хараал идсэн эх үүсвэрийг нь унш даа

  • S
SCNR - Sorry, could not resist - уучлалт гуйж байна, гэхдээ өөртөө тусалж чадахгүй нь ээ
SFW - Safe for Work, see NSFW - Ажиллахад аюулгүй
sk8/sk8r/sk8er - skate/skater - Гулгагч
smiley - Another name for emoticons - Сэтгэл хөдлөлүүдийн өөр нэг нэр
SMH - Shaking my head - Толгойгоо сэгсэрч байна
SNAFU - Situation normal: Энгийн нөхцөл байдал
Snail mail - Normal paper mail service - Энгийн цаасан майлын үйлчилгээ
SOHF - Sense of humor failure - хүн чанарын алдаа
spider - The program behind a search engine - хайх системийн ар талын програм
STFU - Shut the f*** up - Ярихаа бол, амаа тат

  • T
TBF - Time between failures - Алдаа хоорондох цаг
TBH - To be honest - Шударгаар бол
TG - Thats great - Үнэхээр гайхалтай
TGIF - Thank God its Friday - Ашгүй амралтын өдрүүд
TMI - Too much information - Хэтэрхий их мэдээлэл
TOS - Terms of service - Үйлчилгээний нөхцөл
TTBOMK - To the best of my knowledge - Одоог хүртэлх миний мэдэж байгаа гэвэл
TY - Thank you - Баярлалаа
TYT - Take your time - Битгий яар

  • W
W/ or W/O - With or without - хамт эсвэл үгүй
W/E - Whatever - Юу ч байсан яахав
WRT - With respect / regard to - Хүндэтгэж байна
WTB - Want to buy - Худалдаж авахыг хүсэж байна
WUG - What you got? - Юу олж мэдсэн?
W8 - Wait - Хүлээж байгаарай

  • Y
YAGTOH - you are going to own him -Чи түүнийг өөрийнхөө болгох болно.
YKW - You know what? - Юу гээч?
YOYO - Youre On Your Own - Өөрийнхөөрөө байна
YW - Youre welcome - Зүгээр дээ

Интернэтийн үүсэл хөгжил


Компьютер үүсч хөгжсөн 1960-аад онд Америкийн батлан хамгаалах сүлжээ байгуулж, түүнд цэргийн газруудын компьютеруудыг холбожээ . Үүнийгээ ARPANET гэж нэрлэжээ. Энэ сүлжээ нь цэргийн ба энгийн жижиг сүлжээ болон салбарласан байна. Энгийн жижиг сүлжээ нь одоогийн интернэт сүлжээний үндэс суурь нь болсон юм. Энэ сүлжээ дэлхийн төвүүдийг холбосон сүлжээ болон өргөжжээ. Дэлхийн төвүүдийг холбосон компьютеруудаар олон мянган мэдээлэлийг хүлээн авч илгээж байна. Интернэтийн сүлжээ нь маш богино хугацаанд хэрэглэгчидийг сонирхол, хэрэгцээтэй мэдээлэлүүдээр хангадгаараа бусад мэдээллийн хэрэгслүүдээс олон дахин давуу талтай. Интернэт нь хэрэглэгчидийн хоорондын зайнаас үл хамаардаг бөгөөд мэдээлэл солилцох өргөн уудам зайг хамарсан зүйл билээ. Орчин үед 43.000 сүлжээг агуулсан 3.864.000 компьютер, 28.9 сая хэрэглэгчтэй байна. Интернэтээр бусад компьютеруудаас мэдээлэл хүлээн авахыг Download гэх ба өөрийн компьютераас мэдээлэл дамжуулахыг Up-load гэдэг .
Одоо үеийн хэрэглэгчдийн амьдралд телефон, телевиз ямар их үүрэг гүйцэтгэж байгаатай адил интернэт чухал хэрэгцээтэй болжээ. Интернэтийн хүмүүст өгч байгаа ашиг тус өгүүлж баршгүй их учраас товч өгүүлье . Интернэт гэж юу вэ? Хvн төрөлхтөний тvvхэн дэх хамгийн том ололт дэвшлvvдийн нэг нь Интернэт билээ. Анхлан АНУ-н цэрэг, боловсролын салбарын компъютеруудыг л хамарсан сvлжээ байсан бол, өнөөдөр Интернэт нь дэлхий даяар олон арван сая компъютерыг холбосон аварга том сvлжээ болон өндийжээ. 1990-ээд оны дундуур Интернэт хэрэглэгчдийн тоо сард дунджаар 15% буюу жилд 400 гаруй хувиар нэмэгдэж байлаа. Өнөөдөр энэ хурд нь харьцангуй буурсан боловч, хэрэглэгчдийн тоо өндөр хурдаар нэмэгдсэн хэвээр байгаа билээ. Яг хэдэн хvн Интернэтийг хэрэглэдэгийг хэн ч тодорхой хэлж чадахгvй ч гэсэн, 350 гаруй сая хэрэглэгчтэй гэж баримжаалдаг бөгөөд ойрын хугацаанд тэрбум хэрэглэгчтэй болно гэж тооцоолж байна. Хэрэглэгчидийн ихэнх нь залуу хvмvvс (35 нас тvvнээс залуу), эрэгтэй (67%), их дээд сургууль дvvргэсэн (55%), дундаж буюу дундажаас дээгvvр амьдралтай байна гэсэн судалгаа байдаг юм байна. Хэрэглэгчдийн тоо хурдтай өсөж байгаа vед дээрх ялгаа улам бvр багасаж байгаа.
Интернэтийн түүх Одоогоос 32 жилийн өмнө (1969 онд), АНУ-ын Батлан Хамгаалах Яам нь Интернэтийг ARPANET гэдэг нэртэйгээр анх 4 компъютерыг хооронд нь холбож vvсгэжээ. Yvний гол зорилго нь цэргийн судалгаа шинжилгээ хийж байсан цөөн хэдэн их дээд сургуулиудын компъютеруудыг холбох явдал байжээ. Энэ сvлжээнд компъютеруудыг нэмж холбосоор, 1974 он гэхэд 62 компъютер холбогдоод байжээ.
1983 онд уг сvлжээг хоёр салгасан бөгөөд, нэг нь цэвэр цэргийн хэрэгцээнд (Milnet), нөгөөдөхийг нь их дээд сургуулиудын эрдэм шинжилгээ судалгааны ажилд зориулж Интернэт гэж нэрлэжээ. Энэ vед Интернэтэд 1000 хvрэхгvй толгой компъютер (host computer - интернэтэд шууд холбогдсон компъютер) холбогдсон байжээ.
1985 онд Канадын засгийн газар тус улс дахь бvх их дээд сургуудиудыг холбосон BITNET сvлжээг vvсгээд, тvvнийгээ Internet-тэй холбосон байна. Тухайн vедээ BITNET нь Internet-тэй өрсөлдөж байсан том сvлжээ ажээ.
1986 онд АНУ-н Yндэсний Шинжлэх Ухааны Сан томоохон их дээд сургуулиудыг холбосон NFSNET сvлжээг байгуулжээ.
1987 оны эцсээр Internet-д 10000, BITNET-д 1000 толгой компъютер холбогдоод байжээ. Дэлхийн бусад оронд ч гэсэн vvнтэй ижил сvлжээнvvд байгуулагдаж эхэлсэн бөгөөд, ихэнхдээ Интернэтийнхтэй ижилхэн стандарттай байгуулж байжээ. Yvний vр дvнд дэлхийн бусад орны сvлжээнvvд хоорондоо зохицож холбогдох боломжтой болж байсан бөгөөд, 1990-ээд оны ихээр ихэнх улс орнуудын сvлжээнvvд хоорондоо холбогдож нэгэн аварга том сvлжээ байгуулагдаж эхэлжээ. Тухайн vед эдгээр олон дэд сvлжээ болгон нь өөрийн гэсэн нэр ус, vнэ төлбөр зэргээрээ ялгарч байжээ. Яваандаа Интернэт гэдэг нэрийг ерөнхийд нь хэрэглэх болж, бvхэл дэлхий даяарх сvлжээнvvдэд Интернэтийн хэрэглэдэг TCP/IP протокол хэрэглэгдэж эхэлжээ.
1992 оны эцэсээр 1 сая толгой компъютер Интернэтэд холбогдоод байв. Ингээд vзвэл олон тооны сvлжээнvvд хоорондоо холбогдож бий болгосон тул Интернэтэд ямар нэгэн удирдах төв гэсэн ойлголт байхгvй. Анхлан байгуулахад нь оролцож байсан хvмvvсийн ихэнх нь Интернэтийг төвлөрсөн удирдлагатай болгохгvйн тулд тууштай тэмцэж ирсэн бөгөөд, энэ нь эргээд зарим талаар ашиггvй байдалд ч хvргэсэн юм.
Интернэт дэх хаягнууд Интернэтэд холбогдсон хvн бvхэн бусад компъютертэй харьцах боломжтой болно. Yvнд хаяглалт маш чухал vvрэгтэй бөгөөд, маш нарийн зохицуулагдсан байна. Интернэтэд холбогдсон байгаа толгой компъютер болгон өөрийн гэсэн хаягтай байна, бvх дэлхий даяар тvvнтэй ижилхэн хаягтай компъютер нэг ч байх ёсгvй. Интернэтэд дараах хоёр хаягийг хэрэглэнэ:
- Хэрэглэгчид зориулсан, прорамм хангамжны хvрээнд (давхаргад) хэрэглэгдэх хаяг буюу домайн нэр ч гэдэг: http://www.yahoo.com - энэ нь хvнд хэрэглэхэд хялбар болгодог хаяг.
- Сvлжээний хvрээнд хэрэглэгдэх хаяг буюу IP address: 204.71.200.69 - энэ нь яг Интернэт дотор мэдээлэл дамжуулахад хэрэглэгддэг vндсэн хаяг.
Ингэхээр Интернэт дотор байгаа бvх компъютеруудын IP хаяг нь 0.0.0.0-с 255.255.255.255-н хооронд байна гэсэн vг.

  • edu боловсролын байгууллага гэдэгийг заана
  • com бизнес худалдааны байгууллагын хаяг
  • gov засгийн газарын харьяаны байгууллагын вэб
  • mil цэргийн байгууллага
  • net сvлжээ гэсэн утгыг заана
  • org ашгийн бус байгууллага гэсэн утгыг заана
  • ca канадынх
  • au австралийнх
  • uk английнх
  • de германых
  • jp японых
  • mn монголынх
Домайн нэрийг харин худалдаж авдаг гэдгийг та бvхэн мэднэ бизээ. Network Solutions Inc. гэдэг АНУ-н засгийн газраар зохицуулагддаг байгууллага энэ домайн нэртэй холбоотой зохицуулалтыг хийж хvмvvст домайн нэрнvvдийг худалдаж байдаг. Монголд бол Датаком, Миком, Мэжикнэт зэрэг компаниуд энэ төрлийн vйлчилгээг явуулдаг, гэхдээ та өөрөө домайн нэр олоод авчихаж болно, бvvр vнэгvйгээр домайн нэр авсан ч болно.

Интернэт үүссэн түүх


  • ARPANET сүлжээнд компьютерүүд нэмж холбосоор 1974 он гэхэд нийт 24 компьютер сүлжээнд холбогджээ.
  • 1983 онд АRPANET сүлжээг хоёр салган, армийн хэрэгцээнд зориулсан Millet, эрдэм шинжилгээ судалгааны ажилд зориулсан Internet хэмээх 2 сүлжээг бий болгожээ. Энэ үед Internet сүлжээнд 1000 хүрэхгүй компьютер холбогдсон байлаа.
  • 1985 онд Канадын засгийн газар их дээд сургуулиудыг холбогсон Internet-тэй өрсөлдөхүйц том BITNET сүлжээг үүсгэсэн ба үүнийгээ Internet сүлжээтэй нийлүүлсэн байна.
  • 1986 онд АНУ-н Yндэсний Шинжлэх Ухааны Сан томоохон их дээд сургуулиудыг холбосон NFSNET сүлжээг байгуулжээ. 1987 оны эцсээр Internet-д 10000, BITNET-д 1000 толгой компъютер холбогдоод байжээ.
  • Улам олон хэрэглэгч холбогдох тусам сүлжээний хурд ихэд удааширч байсан тул, 1987 онд АНУ-н Yндэсний ШУ-ны Сангаас NFSNET-д зориулан өндөр хурдтай холболт тавьж эхэлжээ. Ингээд 1988 онд 13 дэд бүсийн Интернэт, 170 LAN сүлжээ, 56000 толгой компъютер холбоод байв. Канадын BITNET сүлжээг 1989 оноос эхлэн Интернэттэй ижилхэн протокол хэрэглэх болгож, тус онд АНУ, Канадын нийт сүлжээнд 20000 гаруй толгой компъютер холбогдоод байлаа.
  • Дэлхийн бусад оронд ч гэсэн үүнтэй ижил сүлжээнүүд байгуулагдаж эхэлсэн бөгөөд, ихэнхдээ Интернэтийнхтэй ижилхэн стандардтай байгуулж байжээ. Yүний үр дүнд бэлхийн бусад орны сүлжээнүүд хоорондоо зохицож холбогдох боломжтой болж байсан бөгөөд, 1990-ээд оны ихээр ихэнх улс орнуудын сүлжээнүүд хоорондоо холбогдож нэгэн аварга том сүлжээ байгуулагдаж эхэлжээ. Тухайн үед эдгээр олон дэд сүлжээ болгон нь өөрийн гэсэн нэр ус, үнэ төлбөр зэрэгээрээ ялгарч байжээ. Яваандаа Интернэт гэдэг нэрийг ерөнхийд нь хэрэглэх болж, бүхэл дэлхий даяарх сүлжээнүүдэд Интернэтийн хэрэглэдэг TCP/IP протокол хэрэглэгдэж эхэлжээ. 1992 оны эцэсээр 1 сая толгой компъютер Интернэтэд холбогдоод байв.
  • Анхандаа Интернэтэд бизнесийн зорилготой үйл ажиллагааг хориглосон байв. Бүх санхүүжилтийг улс орнуудын засгийн газар, судалгааны байгууллагуудаас гаргадаг байв. 1990-ээ оны эхээр бизнесийн жижиг сүлжээнүүд Интернэт-д холбогдож эхэлжээ. Ингээд нэгэн шинэ төрөлийн үйлчилгээ гарч ирсэн нь хүмүүсийг төлбөртэйгээр Интернэт-д холбож өгдөг явдал болж, удалгүй Интернэт нь зарлал сурталчилгааны томоохон зах зээл болов. Интернэтийн бизнес талын хэрэглээ нь маш хурдтай нэмэгдэж, тун удалгүй анхны зориго нь болох эрдэм шинжилгээ судалгааны талын хэрэглээнээс хэд дахин илүүтэйгээр бизнесийн зорилгоор ашиглагдаж эхэлжээ. 1994 онд Интернэтэд 4 гаруй сая толгой компъютер холбогдсон байхад, ихэнх нь бизнесийн зорилгоор холбогдсон байсан тул, АНУ, Канадын засгийн газарууд өөрсөддөө харъяалагдах цөөн хэдэн сүлжээндээ санхүүжилт хийхээ зогсоосон ба удалгүй бусад байгууллагууд, бусад орны засгийн газарууд ч гэсэн ижилхэн арга хэмжээ авчээ. Ингээд Интернэт нь цэвэр бизнесийн үйл ажиллагааан дээр оршин тогтнох болжээ.