2010-05-11

Хулганыг гарын товчлуураар орлуулан хэрэглэх


Компьютерийг заавал хулганаар биш зөвхөн keyboard-өөр ашиглаж болно. Гэтэл хүмүүс keyboard-өөс илүүтэйгээр хулганыг ашигладаг. Одоо өгөх гэж байгаа зөвлөгөө маань keyboard ийг илүү сайн ашиглах хийгээд, хэрхэн бага хугацаанд үйлдэл хийх тухай юм. Магадгүй танд өөр онцгой тохиолдолд ч хэрэг болж болохыг үгүйсгэхгүй. Компьютерын keyboard ийн дээд хэсэгт байрлах F1-F12 гэсэн товчлууруудыг Function key хэмээн нэрлэдэг ба эдгээр үйлдлийн түлхүүрүүд нь таны компьютерийн хэрэглээнд өдөр бүр хэрэглэгддэг гэж болно. Эдгээр түлхүүрүүд нь ихэнхдээ бусад товчлууруудтай хамт хэрэглэгддэг. Жишээ нь CTRL , ALT , Shift товчлуурууд. Тэгвэл одоо та F1-F12 гэсэн товчлууруудын хэрэглээ хийгээд онцлог талыг нь мэдсэнээр компьютерийнхээ хэрэглээнд өргөнөөр ашиглаж болох ба таны ажлыг хөнгөвчилөх болно. Гэхдээ энэ тэмдэглэгээнүүд Windows үйлдлийн систем дээр дэмжигдэнэ гэдгийг анхааралдаа аваарай. F1 F1 нь ихэнхдээ танд Help menu буюу туслах цэсийг гаргаж өгдөг. Жишээ нь та Microsoft Word дээр ажиллаж байлаа гэхэд F1 товчлуурыг дарах үед Microsoft Word ийн туслах цэс автоматаар гарч ирэх болно.
Тэгэхээр та заавал хулганаараа туслах цэсийг гаргаж ирэх хэрэггүй болно гэсэн үг юм. Мөн Windows desktop, Windows Explorer нээлттэй байх үед та F1 дээр дарах аваас Windows ийн туслах цэс гарч ирнэ.

F2 Та Windows дээр ажиллаж байх үедээ F2 ийг ямар нэг юмыг дахин нэрлэх буюу нэрийг нь солих үедээ ашиглаж болно. Үүнийг Windows дээр Rename гэж нэрлэдэг. Тэгэхээр та F2 ийг ашиглаад сурчих аваас ямар нэг file, folder ыхоо нэрийг солихын тулд заавал хулганыхаа баруун талд дарж rename хийх хэрэггүй болно гэсэн үг. F3 Та windows дээр ажиллаж байх үедээ хайлт хийх хэрэгтэй болох юм бол заавал search дарахгүйгээр F3 товчлуурыг дарахад л болоо. Хайх нүүр өөрөө гараад ирэх болно.
F4 F4 нь нилээд түгээмэл хэрэглэгддэг ба F4 ийг дарсанаар хаягны жагсаалтууд гарах болно. Жишээ нь та Internet Explorer дээр ажиллаж байх үедээ F4 товчийг дарах аваас таны зочилж байсан интернет хаягууд гарч ирнэ гэсэн үг юм. Энэ нь танд интернетийн хаягийг хурдан хайх ба хурдан үйлдэл хийх бололцоог олгох болно. Мөн та ажиллаж буй нүүрээ хаахыг хүсэх аваас F4 товчийг Alt товчлууртай хамт дарах хэрэгтэй. Ингэхэд таны ажиллаж байсан нүүр хаагдах болно.
F5 F5 бол refresh түлхүүр буюу засах, шинэчлэх зориулалттай юм. Бид интернетэд байх үедээ тухайн нүүртээ update хийх эсвэл дахин эхнээс нь эхлэх үедээ refresh хийдэг шүү дээ. F6 F6 нь курсорыг программын бүтэцтэй холбож байдаг. Жишээ нь та энэ товчлуураар нэг нүүрээс нөгөө нүүрлүү шилжиж болдог. F7 F7 ийг windows дээр ашигладаггүй.
Гэхдээ зарим нэгэн программдээр ашиглагдах нь бий. Таны ашиглаж буй прогаммд чинь F7 ашиглагддаг эсэхийг та мэдэхийг хүсвэл Туслах цэс буюу help menu рүү нь ороод Function түлхүүрүүд рүү нь орж харж болно.

F8 Та компьютераа асааж байх үедээ F8 дээр дарах юм бол таны компьютэр Safe Mode оор асах болно. Энэ нь компьютерийг асуудалтай буюу алдаатай байгаа үед асаах нөхцөл юм.
F9 F9 ийг windows дээр ашигладаггүй. Гэхдээ зарим нэгэн програмдээр ашиглагдах нь бий. Таны ашиглаж буй прогамд чинь F9 ашиглагддаг эсэхийг та мэдэхийг хүсвэл та Туслах цэс буюу help menu рүү нь ороод Function түлхүүрүүдрүү нь орж харж болно.
F10 F10 нь олон програмууд дээр menu bar буюу цэсийг гаргаж ирэхэд ашиглагддаг. Та F10 ийг цэсийг идэвхжүүлэхдээ ашигладаг ба харин бусад товчлууруудаар цэс дотор үйлдэл хийдэг. F10 ийг дарж байхдаа мөн Shift товчлуурыг хамт дарах юм бол shortcut menu гарч ирэх буюу Шууд хүргэх линкүүдийг гаргаж ирнэ.
F11 Та Internet Explorer дээр ажиллаж байхдаа F11 ийг дарах аваас таны үзэж байсан нүүр том хэмжээгээр буюу дэлгэц дүүрэн байдлаар гарч ирнэ(Full screen mode).
Ингэснээр бүх toolbars ууд алга болж дэлгэц илүү том болж харагдана. Харин та хэрвээ дэлгэцээ буцаад хэвийн байдалд нь оруулмаар байвал дахин F11 дээр дарахад болно.

F12 F12 ийг windows дээр ашигладаггүй. Гэхдээ зарим нэгэн программдээр ашиглагдах нь бий. Таны ашиглаж буй прогаммд чинь F12 ашиглагддаг эсэхийг та мэдэхийг хүсвэл та Туслах цэс буюу help menu рүү нь ороод Function түлхүүрүүдрүү нь орж харж болно. Гэхдээ эдгээр түлхүүр товчлууруудын хэрэглэгдэх хэрэглээ нь бүх программ дээр адил байдаггүй гэдгийг та санах хэрэгтэй. Дээрх хэрэглээ нь нийтлэг хэрэглэгддэг хэрэглээ юм. Компьютерийн гарны хамгийн доод эгнээнд байрлах Windows товчийг бусад товчтой зэрэг дарснаар хулганаар олон цэс дамжиж ордог чухал хуудсууд руу шууд орчихож болдог гэдгийг мэдэх үү? Туршаад үз их амархан, цаг зав хэмнэх нь дамжиггүй. Тайлбарыг нь ойлгохгүй байвал тухайн товчны хослолыг нь дараад үзээрэй, ойлгомжтой. Microsoft –ийн үндсэн шуурхай товчлуурууд
• Windows Logo – Start цэсийг гаргаж ирэх, нуух.
• Windows Logo+BREAK – Системийн төлөв байдлыг харуулах System Properties цонхыг нээнэ.
• Windows Logo+D – Ямар нэгэн програм нээгээд ажиллуулж байх үед шууд дэлгэц рүү хандах.
• Windows Logo+M – Windows-ийн орчинд нээлттэй байгаа бүх програмыг Taskbar руу хураана (Minimize).
• Windows Logo+SHIFT+M - Taskbar руу хураасан програмуудыг буцааж дэлгэнэ (Restore).
• Windows Logo+E - My Computer-ийг нээнэ.
• Windows Logo+F - File эсвэл folder хайна.
• Windows Logo+ CTRL+F - My Computer-ээс хайлт хийнэ.
• Windows Logo+F1 - Windows Help буюу тусламжийг гаргаж ирнэ.
• Windows Logo+ L – Гарыг цоожлох, түгжих.
• Windows Logo+R - Run харилцах цонхыг нээнэ.
• Windows Logo+U - Utility Manager –ийг нээнэ.
• CTRL+A – Бүгдийг сонгох. • CTRL+C (Copy) - Санах ой руу мэдээллийг хуулах.
• CTRL+X (Cut) – Санах ой руу мэдээллийг зөөх.
• CTRL+V (Paste) – Санах ой руу хуулсан болон зөөсөн мэдээллийг гаргаж ирэх.
• CTRL+Z (Undo) – Үйлдлийг буцаах.
• CTRL+Y- Буцаасан үйлдлээ буцаана. Зарим програм дээр өөр хосдлол байдаг.
• CTRL+ESC – Старт цэсийг гаргаж ирэх.
• CTRL+SHIFT – Энэ 2 товчийг хамтад нь дараастай чигээр нь хулганаа чирэх хөдөлгөөн хийвэл сонгосон дүрсийн shortcut – ийг үүсгэнэ.
• CTRL+ALT+DELETE - Task Manager-ийг нээх.
• ALT+ENTER – Сонгосон item-ийн төлөв байдал буюу properties-ийг үзүүлэх
• ALT+F4 – Идэвхтэй байгаа програмыг хаах.
• ALT+SPACEBAR – Нээлттэй байгаа идэвхтэй цонхны хураангуй цэсийг нээх.
• ALT+TAB – Нээлттэй байгаа програмуудын хооронд шилжих
• SHIFT+F10 – Сонгосон дүрсийн төлөв байдлыг харуулах
• SHIFT - CD-ROM руу CD хийсэн тохиолдолд autorun буюу autoplay хийх, автоматаар уншуулах.
• DELETE (Del) – Арилгах, устгах.
• DELETE+SHIFT - Хогийн сав руу оруулалгүй устгах.
• ESC – Идэвхтэй процессийг хүчингүй болгох.
• BACKSPACE - My Computer юмуу эсвэл Windows Explorer – ийн орчинд ажиллаж байгаа үед фолдерийг нэг түвшин дээшлүүлнэ.

No comments:

Post a Comment