2011-04-03

Apple-ийн хөгжүүлэгчдийн дэлхийн чуулган болно


Миний хувьд iOS үйлдлийн системийг судлаад багагүй цаг хугацааг өнгөрөөжээ. Бидний сайн мэдэх iphone ipod touch үйлдлий системд суурилсан аппликейшн хөгжүүлнэ гэдэг бол үнэхээр сонирхолтой зүйлийн нэг юм. Өөрийн гэсэн 2  аппликейшн хийсэн ч түүнийгээ одоо болтол АппСторе дээр тавьж чадахгүй байна. Ингээд удахгүй Apple компани ирэх зургадугаар сарын 6-ны өдөр АНУ-ын Сан Франциско хотын Москони Уэстэд Дэлхийн хөгжүүлэгчдийн чуулганыг албан ёсоор зарласан байна.  Уг чуулган таван өдрийн турш үргэлжлэх бөгөөд уг чуулганы үеэр iOS болон Mac OS зэрэг үйлдлийн системийн хөгжлийн цаашдын хандлага, төлвийг тодорхойлох юм байна.

Apple-ийн бүтээгдэхүүн хариуцсан маркетингийн албаны дэд ерөнхийлөгч Филип Шиллер хэлэхдээ “Хэрэв та iOS, Mac OS X програм хангамжийг хөгжүүлэгчдийн нэг бол энэ удаагийн боломжийг алдалгүй, зургадугаар сард болох хуралд оролцохыг урьж байна” гэжээ. Харин энэ хурлын үеэр нэгэн таатай таамаглал ажиглагчдын дунд байгаа нь iPhone 5-ыг албан ёсоор зарлаж магадгүй байгаа юм.

No comments:

Post a Comment